Гарсан огноо: 2012.03.02 Universal Studios болон Illumination Entertainment хамтран 1971 онд хэвлэгдэж байсан Dr. Seuss-ын "The Lorax” хэмээх хүүхдийн номоор нэгэн сонирхолтой хүүхэлдэйн кино хийх болсон тухайгаа 2009 оны долдугаар сарын 28-нд мэдээлж байсан. Харин удаан хугацааны турш хүлээлт үүсгээд байсан энэхүү кино энэ оны 3 сарын 2-нд Dr. Seuss-ын 108 насны ойгоор АНУ-д нээлтээ хийсэн билээ. Хүүхдийн олон номоороо алдаршсан Dr. Seuss 1991 онд 87 насандаа таалал төгссөн юм. Уг хүүхэлдэйн кино нь нээлтээ хийсэн даруйдаа олон долоо хоног дарааллан BoxOffice-г ашиг орлогоороо тэргүүлж шуугиан дэгдээгээд байсан кино юм байна. Эрчимтэй хөгжиж буй үйлдвэрлэлийн улмаас ой мод устаж үгүй болох аюулд нүүрлэж, моднуудыг аврахаар хичээж буй тухай энэхүү кинонд гарах юм. Мөн нэмж хэлэхэд кинонд дуучин Taylor Swift болон алдарт жүжигчин Zac Efron болон Ed Helms, Danny DeVito, Betty White нар дуу оруулжээ. Хэрвээ та шууд үзэх болон татахыг хүсвэл дараах линкээр орж үзээрэй.
Файл.мн [ Татах ] Gogo.mn [ Татах ] Mediafire [ Татах ] Трейлер | |
|
Total comments: 5 | ||||||||||||
Үндсэн цэс
Ангилал
Чат
|