"Wisdom film production”–ны бүтээл бодит хүний амьдралаас сэдэвлэсэн "Бодлын хулгайч” бүрэн хэмжээний уран сайхны кино 10-р сарын 20-нд албан ёсоор нээлтээ хийлээ. Энэхүү бүтээл нь 1994 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг залилан, нийгмийг цочроосон "90 сая”-ын гэх Б.Гансүхийн амьдралаас сэдэвлэсэн адал явдалт кино юм. "Бодлын хулгайч” киноны ерөнхий продюссероор "Wisdom film production”–ны захирал А.Уянга, зохиолыг сэтгүүлч Д.Төрмөнх бичиж, ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж, ерөнхий зураглаачаар Д.Ангараг нар ажиллаж, гол дүрийг СТА , жүжигчин Б.Амарсайхан бүтээжээ."Бодлын Хулгайч ” кино нээлтээ хийхийн өмнө Монголын киноны нэр хүнд бүхий уран бүтээлчид, найруулагч, кино судлаач, шүүмжлэгчид, сэтгүүлчдийн дунд хаалттай үзлэг хийсэн юм. Мэргэжлийн уран бүтээлчдийн зүгээс ерөнхий продюссер А.Уянгыг "Цаг үеэ мэдэрсэн сонирхолтой зохиол сонгож, кино уран бүтээлчдийн багийг мэргэжлийн чадварлаг хүмүүсээр бүрдүүлж, чанартай сайн бүтээл болж, Монголын киноны хөгжлийн түвшинг нэг шатаар ахиулсан шилдэг бүтээл болж чадсан байна ” гэж дүгнэжээ. Та маргааш илүү их кино үзмээр байвал реклам дээр өдөрт 1 л дарчих. :) | |
|
Total comments: 9 | ||||||||||||
Үндсэн цэс
Ангилал
Чат
|