Super 8 (2011) | Монгол хэлээр - 10 December 2011 - anhaaR.do.am™





4:27 PM
Super 8 (2011) | Монгол хэлээр


Mission: Impossible III, Star Trek зэрэг кинонуудыг найруулж, Lost киног хамтран бүтээлцсэн Америкийн кино телевизийн найруулагч J. J. Abrams-ын бичиж найруулан, Холливудын нэрт найруулагч Steven Spielberg-ийн продюсерлэсэн "Super 8" нэртэй шинжлэх ухааны, уран зөгнөлт кино энэ оны 6-р сарын 10-ны өдөр нээлтээ хийж, нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо BoxOffice-ын жагсаалтын нэгдүгээр байранд бичигдэж байсан юм. Кинонд Америкийн жүжигчин Joel Courtney, Elle Fanning, Kyle Chandler нарын жүжигчид тоглосон бөгөөд Paramount Pictures кино компаний бүтээл болон гарсан энэ кино 50 сая долларын хөрөнгөөр бүтжээ.

Энэхүү кино нь нээлтээ хийснээсээ хойш өнөөг хүртэлх хугацаанд 260 сая долларын ашиг олсон юм байна.

Кинонд: Найзалж нөхөрлөдөг хүүхдүүдийн нэг бяцхан баг нэгэн нууцлаг галт тэрэгний ослын гэрч болсныхоо дараагаар тэдний жижигхэн хотын эргэн тойронд ямар нэгэн ер бусын зүйлс болоод байгааг анзаарч эхлэх болно. Юу болоод байгааг олж мэдэхийг хүссэн хүүхдүүд жихүүдэс төрүүлж, бие зарсхийлгэсэн үзэгдлийн гүн рүү орж явна. Тэд ямар гээчийн хачин жигтэй явдал тэдэнд анзаарагдаад байгааг олж мэдэж чадах болов уу? Энэ асуултын хариуг та киноноос олж мэдээрэй.

Гарсан огноо: 2011-06-10
Найруулагч: J.J. Abrams
Төрөл: Mystery | Sci-Fi | Thriller
Дүрүүдэд: Joel Courtney, Kyle Chandler, Elle Fanning, Joel McKinnon Miller, Riley Griffiths, Ryan Lee, Gabriel Basso, Zach Mills, Jessica Tuck
Yргэлжлэх хугацаа: 112 минут



Trailer






Category: Адал явдалт | Views: 1197 | Added by: admin | Tags: Super 8 (2011) Монгол хэлээр | Rating: 0.0/0

Total comments: 0


Нэр *:
Имайл:
Кодыг давт *:
Үндсэн цэс
Чат


Тоолуур



Шууд эфир









Таньд хэрэгтэй

Толь бичиг
Хурд шалгагч
Цаг агаар
Өнгний код
Зураг зурах