Помогите Нам [2009, Монгол Кино] - 7 March 2011 - anhaaR.do.am™





7:38 PM
Помогите Нам [2009, Монгол Кино]


Бараг жилийн өмнө нээлтээ хийж шуугиулаад байсан кино болох "Помогите нам" МУСК-ыг шууд үзэхээр тавьж байна.
Киноны зохиол:
90 ээд оны үед ганзгын наймаанд явдаг байсан наймаачдын амьдралаар хийгдсэн кино болжээ. Одоо үеийн хүүхэд залуус дээр үед бидний аав ээжүүд яаж амьдардаг байсан, яаж талхны мөнгөө олдог байсан тухайгаа хуучлахаар итгэдэггүй тал бий. Тэгвэл энэ киног аваачаад үзүүлчихэд л яг болохоор болж. Бараагаа 2 оос 20 дахин нугална, зарим нь шатна, зарим нь хулхидуулна, зарим нь хулгай хийнэ гээд л. Хүн бүрийн давуу болон сул талуудыг сайтар тусгаж, харуулжээ.

Кино зураг авалт:
Найруулагч, зураглаачаар нь Ш.Даваадорж, С.Санчир нар ажиллаж. Вагоны купен доторх зураг авалт, эхлэл хэсгийн макро зураг авалтууд нь тун таалагдсан. Гэхдээ вагоны гадна хэсгээс авсан тэр хэсэг нь яах аргагүй макет ашигласан нь мэдэгдэж байна лээ. Бусдаар бол өөлөх зүйлгүй болжээ.

Жүжигчид:
Амбий, Доржсүрэн, Баатархүү, Бямбацогт, Болдбаатар, Навчаа болон захиалгат инээд хамтлаг мөн жүжигчин Төмөрхуяг, Батцэцэг, Саранцэцэг, Батсүх нар киноны дүрийг бүтээж. Ер нь бол гол дүрийн жүжигчин гэж огт байхгүй бөгөөд бүгд л хувь хүний шинжээ харуулсан наймаачдын дүрд тогложээ. Шоронд хоригдож байсан ахын дүр, проводникт тоглосон жүжигчид илүү ойр санагдсан. Ер нь бол бүгд л мэргэжлийн жүжигчид байсан учраас нэг их хий гаргахгүй байна лээ.


















Category: Монгол кино | Views: 756 | Added by: admin | Tags: Помогите Нам 2009, Монгол Кино | Rating: 4.0/1

Total comments: 1
2012-01-13 Spam
1. ichka
tegeed yaj uzeh uu





Нэр *:
Имайл:
Кодыг давт *:
Үндсэн цэс
Чат


Тоолуур



Шууд эфир









Таньд хэрэгтэй

Толь бичиг
Хурд шалгагч
Цаг агаар
Өнгний код
Зураг зурах