Green Lantern /монгол хэлээр / 3ACCAH - 1 October 2011 - anhaaR.do.am™





3:06 PM
Green Lantern /монгол хэлээр / 3ACCAH



DC Comics-ын дүрээс сэдэвлэн бүтээгдсэн энэхүү кино 6 сарын 17-ны өдөр албан ёсоор нээлтээ хийсэн бөгөөд Warner Bros. Pictures-ын бүтээл болон гарч байгаа юм. Киног James Bond-ын тухай GoldenEye, Сasino Royale, Zorro-ын тухай The Mask of Zorro, The Legend of Zorro кинонуудыг найруулсан Шинэ Зеландын найруулагч Martin Campbell найруулжээ.


Киноны гол дүр DC Comics-ын супер баатар Harold "Hal" Jordan-ы дүрийг Канадын жүжигчин Ryan Reynolds бүтээсэн бөгөөд тэрээр урьд нь Just Friends, Definitely, Maybe, The Proposal, X-Men Origins: Wolverine зэрэг кинонуудад тоглож байжээ. Киноны зардал 200 сая долларын төсөвт багтсан юм.

Кинонд: Дэлхий бүрэлдэн бий болохоос сая сая жилийн өмнө Орчлон ертөнцийн хамгаалагчид хэмээн нэрлэгдсэн нэгэн бүлэг Green Lantern Corps хэмээх гариг эрхсийн хоорондох цагдаагийн хүчийг бий болгохоор сэтгэлийн тэнхээний ногоон мөн чанарыг ашиглажээ. Тэд Орчлон ертөнцийг тус бүр нь нэг Green Lantern бүхий 3600 хэсэгт хуваасан байна. Green Lantern-уудын нэг, 2814 хэсгийн Abin Sur сөрөг талын баатар Parallax-ын оршин тогтнох айдсын мөн чанарыг бут цохиж, түүнийг Ryut хэмээх сүйрсэн гариг дээр байдаг Хаягдсан хэсэг гэгдэх 666 хэсэгт хорих болно. Гэвч өнєє үед Parallax түүний шоронгоос оргож, 6 сарын дараа гэхэд дөрвөн Green Lantern-ыг хөнөөж, хоёр гаригийг сөнөөх төдийгүй 2814 хэсэг рүү дайрч, Abin Sur-ыг аймшигтайгаар шархдуулна. Abin Sur түүний дайралтаас амь зулбан дэлхий дээр өөрийн эрхгүй газардах бөгөөд амь тавьж буй Abin Sur гариг дээрх зохистой залгамжлагчийг хайж олохыг бөгжиндөө тушаана. Харин бөгжний сонголт нь туршилтын нисгэгч Hal Jordan байх болно.

altШууд Үзэх

Putlocker [ Үзэх ]

altТатах

File.mn [ Татах]





Category: Адал явдалт | Views: 2715 | Added by: admin | Tags: Green Lantern /монгол хэлээр / | Rating: 0.0/0

Total comments: 0


Нэр *:
Имайл:
Кодыг давт *:
Үндсэн цэс
Чат


Тоолуур



Шууд эфир









Таньд хэрэгтэй

Толь бичиг
Хурд шалгагч
Цаг агаар
Өнгний код
Зураг зурах